Monday, March 10, 2014

Хүнд байдалд орсон бизнес эрхлэгчид МҮХАҮТ-д хандаж болно

Хүнд байдалд орсон бизнес эрхлэгчид МҮХАҮТ-д хандаж болно

Өнөөдөр 15 цаг 52 минут

Монгол Улсад үүсээд байгаа ам.долларын ханшын өсөлт нь бизнес эрхлэгчдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, тэдгээрийг гэрээний үүргээ биелүүлэхэд урьдчилан тооцоолох боломжгүй байдалд хүргээд байна. Өнгөрсөн 06-р сараас өсч эхэлсэн ам.долларын ханшын өсөлт манай орны бизнес эрхлэгчдийг хүнд нөхцөл байдалд хүргэж, цаашлаад их хэмжээний алдагдалд оруулах, дампууруулах аюултай нөхцөл байдлыг үүсгээд байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн оны зургаадугаар сарын 22-ны өдрөөс энэ оны хоёрдугаар cap хүртэл ам.доллар 1437-1747 төгрөг болж тасралтгүй өссөөр иржээ. Энэхүү өсөлтийг МҮХАҮТ-аас Засгийн газар, Монголбанкны алдаатай бодлого, буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзэж байгаа юм.

Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж бизнес нь уналтад орсон талаар Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг гаргуулахаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд компани болон хувь хүмүүс маш олноор хандаж байгаа гэнэ. Түүнчлэн ам.долларын ханш цаашдаа ч зогсохгүй өсөх хандлагатай байгаа тул МҮХАҮТ-аас нийт бизнес эрхлэгчдээ төлөөлөн Монголбанк болон УИХ-д мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Иймд бизнес эрхлэгчид валютын ханштай холбоотойгоор өөрийн компанид учирсан бодит хохирлын хэмжээ болон холбогдох бусад материалыг хавсарган дээрхи байгууллагад ирүүлж болох нь ээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment