Monday, March 10, 2014

Интерполоор хоёр хүнийг хайлгаж байна

Интерполоор хоёр хүнийг хайлгаж байна

53 минутын өмнө

Манай улсад гэмт хэрэгт холбогдсон хоёр хүний мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газраас Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хүргүүлжээ. Тэдний нэг нь БНСУ-ын иргэн 47 настай Чо Ён Пё гэгч эр юм.

Энэ этгээд Монгол Улсад зорчиж байхдаа залилангийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд манай улсын хилээр дамжиж гарч зугтсан гэнэ. Иймд хангуг эртэй холбоотой мэдээллийг олж өгч, хамтран ажиллахын сацуу саатуулах асуудлыг Интерполд тавьсан байна.

Түүнчлэн өдгөө Интерполоор дамжуулж Монгол Улсын иргэн Ц.Гансүхийг эрэн сурвалжилж байгаа билээ. Төв аймгийн Мөнгөнморьт суманд мэндэлсэн энэ этгээд бусдын биед онц хүнд гэмтлийг учруулсан хэрэгтэй шалгуулж байхдаа оргон зайлсан аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment