Monday, March 17, 2014

Төмөр зам барихад 5.2 тэрбум ам.доллар шаардлагатай

Төмөр зам барихад 5.2 тэрбум ам.доллар шаардлагатай

11 минутын өмнө

Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх төмөр замын бүтээн байгуулалтад "Чингис бонд"-оос нийт 400 сая ам.долларыг хуваарилан зарцуулахаар болсон билээ. Салбарын яамнаас мэдээлснээр бол эхний ээлжинд 1800 км төмөр замыг барихаар төлөвлөжээ. Хийгдэх ажлын зураг нь хийгдээд дуусчихсан бөгөөд санхүүжилтийн асуудал дээр хөрөнгө оруулагч нартайгаа уулзалт ярианууд хийж байгаа аж.

Уг ажилд зориулж нийтдээ 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Одоогоор дөрвөн компанитай хэлэлцээр хийгээд байгаа гэнэ. Солонгосын тал үүн дээр их ач холбогдол өгч байгаа юм. Тус улсын "Самсунг" компани манай Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн зам дээр ажиллаж байгаа билээ.

Тэд  цаашид Монголд үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байна гэдгээ Зам, тээврийн сайд А.Гансүх болон бусад албаны хүмүүсийг өнгөрсөн долоо хоногт БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр нь мэдэгджээ. Түүнчлэн Солонгосын "Эксим" банк зарим нэг чиглэлээр санхүүжилт хийх, өөрийнхөө зүгээс болон Солонгосын бусад банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүжилт хийх боломжуудыг судлахаа илэрхийлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment