Лионель Месси супер амжилтын эзэн
13 минутын өмнө
Испанийн хөлбөмбөгийн "Барселона" багийн довтлогч Лионель Месси тус багийн түүхэнд бичигдэх шилдэг мэргэн бууч болсондоо баяртай байгаа гэнэ. Месси Испанийн аварга шалгаруулах тэмцээний 28 дугаар тойрогт "Осасуна" багтай хийсэн тоглолтод эсрэг багийн хаалганд гурван гоол хийснээр Каталонийн багийн бүрэлдэхүүнд оруулсан бөмбөгнийхөө тоог 371-д хүргэсэн байна."Ийм аугаа багийн түүхэнд бичигдэнэ гэдэг гайхалтай. Өнөөдөр бид энэ амжилтдаа баярлаж сууна. Би бэртлийн дараа 100 хувь эргэж сэргэсэн байгаа. Би хүнд хэцүү үеүдийг шүд зуун ардаа орхисон. Одоо бол сайн тоглолт үзүүлэх хэмжээнд очсон. "Реал"-тай хийх тоглолт амаргүй байх болно. Бид хожихыг хичээнэ. Аваргалахын төлөө тэмцэх болно" хэмээн Месси твиттерт жиргэжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment