Бодон гахай хулгайчдыг барьжээ
12 минутын өмнө
Германы Макленбург-Баруун Померани мужийн Шонберг тосгоноос холгүйхэн цагдаагийн эргүүл гурав хоногийн өмнө хулгайлагдсан спорт загварын машинаар явж байгаа залуусыг хараад араас нь хөөжээ.Зугтаахдаа 18 настай гэмт этгээдүүд цагдаагийн автомашиныг мөргөөд зогсохгүй эрдэнэшишийн талбай дундуур орж давхиад ойн захад хүрч зогсоод машинаа орхин зугтаахыг оролдсон байна. Цагдаа нар тэдний нэгийг нь гүйцэж очоод саатуулжээ.
Тэр үеэр нөгөө этгээд нь үр төлөө хамгаалахаар боссон ширүүн догшин бодон гахайнуудын бүслэлтэд орсон аж. Цагдаагийн ажилтнууд тэр азгүй эрийг бодон гахайнуудаас аварч, гарт нь гав зүүсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment