Monday, March 10, 2014

Авсан номоо 63 жилийн дараа буцааж өгөв

Авсан номоо 63 жилийн дараа буцааж өгөв

24 минутын өмнө

Их Британийн Уорикшир гүнлигийн номын санд саяхан тэндээс 1950 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан номыг буцаан өгчээ. Тус номын сан тэндээс авсан номнуудыг ямар нэг торгууль төлөлгүй буцааж өгөхийг уриалсан найман хоногийн хугацаатай кампанит ажил явуулсан нь ийм үр дүн авчрав. Гэхдээ л номын санчид гайхаж байгаагаа нуусангүй.

"Бид үргэлж л иймэрхүү зүйлийг сэдэж, хүмүүсийг номын сангаараа үйлчлүүлэхийг уриалах бодолтой байсан. Гэхдээ ийм үр дүн гарна гэж огт бодсонгүй" хэмээн номын сангийн ажилтан ярьжээ.

Энэ номын сангаас гэрээрээ ном аваад нэг хоног хоцроовол 18 пенсын торгууль хүлээдэг билээ. Гэхдээ торгуулийн дээд хэмжээ 5.22 фунт стерлингээс илүү гарах учиргүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment