Monday, March 10, 2014

Дорнодын Тамсагт гал гарч хоёр хүн амиа алдлаа

Дорнодын Тамсагт гал гарч хоёр хүн амиа алдлаа

17 минутын өмнө

Урд шөнө Дорнод аймгийн Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулж буй "Петрочайна Дачин тамсаг" ХХК-ийн талбай дээр гал гарч БНХАУ-ын долоон машин шатаж, хоёр хүн газар дээрээ нас барж, гурван хүн 72 хувийн түлэгдэлтэй байна гэсэн мэдээллийг тус аймгаас ирүүллээ.

Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ газарт гал алдвал аюулд хүргэх эрсдэл өндөр учир ийм зүйл болсон байж болзошгүй байна. Энэ талаар тодруулж эргэн мэдээлэх болно.

Петрочайна Дачин Тамсагт болсон галын ослоор өнөө өглөө Засгийн газрын шуурхай хуралдаан зарласан байна. Яг одоо Газрын тосны газрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Дорнод аймаг руу хөдөлж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment