Гаж хөгжилтэй 85 хүүхэд төржээ
1 цаг 18 минутын өмнө
Ургийн гажиг, генийн өөрчлөлтийг эхийн хэвлийд нь оношлох өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий удамзүйн лаборатори өнгөрсөн нэгдүгээр сард ЭХЭМҮТ-д ашиглалтад орсон билээ. Тус лабораториор хүссэн хүн бүр үйлчлүүлэх боломжгүй бөгөөд зөвхөн аймаг, дүүргийнхээ Нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгт орж, ямар нэг эмгэгтэй байж болзошгүй эхчүүдийг оношлуулах гэнэ.Манай улсад оны эхний хоёр сарын байдлаар 11 төрлийн төрөлхийн гаж хөгжилтэй 85 хүүхэд төрсөн байна.
Тэдний 50.6 хувь нь орон нутаг, 49.4 хувь нь нийслэлийн иргэн гэнэ. Ургийн гаж хөгжлийг эхийнх нь хэвлийд оношлоод, эмчлэгдэх боломжгүй эмгэгтэй гэж үзсэн тохиолдолд эцэг, эхийн хүсэлтээр жирэмслэлтийг зогсоодог аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment