Моуринью: "Месси заавал ч үгүй дэлхийн аварга болох албагүй"
21 минутын өмнө
Английн хөлбөмбөгийн "Чэлси" багийн ахлах дасгалжуулагч Жозе Моуринью хэдийгээр дэлхийн аварга болоогүй ч гэлээ Лионель Месси, Криштиану Роналду нарыг аугаа тоглогчид гэж нэрлэж болох талаар юу бодож явдагаа ярьжээ."Месси бол гойд тамирчин. Тэр бол аугаа хөлбөмбөгчин. Тэр шигшээ багтайгаа хамт дэлхийн аварга болох шаардлагагүй. Тэртэй тэргүй тэр аугаа тамирчин. Криштиану Роналду ч аугаа тоглогч. Тэр ч мөн ингэж хэлүүлэхийн тулд дэлхийн аварга болох хэрэггүй юм. Гэхдээ энд хэзээд "гэвч" гэсэн үг дагалдах болно. Марадона, Зидан нар дэлхийн аварга болж байлаа. Роналдо, Ривалдо нар ч үүнийг чадсан. Тиймээс хүмүүс Мессигээс ийм зүйлийг хүлээж байгаа юм" гэж португал мэргэжилтэн өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment