Monday, March 17, 2014

Банк, ББСБ-ын шалгалт үргэлжилж байна

Банк, ББСБ-ын шалгалт үргэлжилж байна

1 цаг 1 минутын өмнө


Валютын ханшийн өсөлт тогтмол хэмнэлтэйгээр үргэлжилсээр. Зарим нэг өдөр бүр огцом нэмэгдэх энэ байдалд төрөөс өнөөдрийг хүртэл арга хэмжээ авсан нь үгүй. Валютын ханшийн өсөлтийн хажуугаар нийлүүлэлт нөөц нь огцом багасчээ. 2013 онтой харьцуулахад 67,1 хувиар буурчээ. Монгол Улсын валютын нөөц 1,2 тэрбум ам.доллар болж өмнө байгаагүй бууралт харагдаж байгааг санхүүгийн шинжээчид дүгнэсэн байна. Гэтэл ноён долларыг өсгөөд байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Улс төрийн зорилгоор уу, эсвэл зохиомол хомсдол үүсгэж ашиг орлогын зорилгоор уу гэдгийг өнөө хэр нь тогтоож чадаагүй байгаа аж.

Уг нь бол өнгөрөгч оны 11 дүгээр сард валютын ханш өсгөсөн хүмүүсийн нэрсийг олон нийтэд ил зарлана хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүх телевизийн микрофоны ард сууж байгаад мэдэгдсэн. Түүнээс хойш дөрвөн сарын дараа энэ асуултыг сайдад тавилаа. Тэрбээр шалгалт үргэлжилж байгаа гэсэн хариултыг өгөв. Харин Санхүүгийн зохицуулах хороо ийм шалгалтыг огт хийгээгүй байгаа аж.

Сайдын хэлснээр, долларын ханш буурах, үгүй нь тодорхойгүй болж хувирлаа. Ямартай ч тэрбээр шалгаад л байгаа гэнэ. Шалгалтын дүн гарах хугацаа даруй таван сараар хэтэрчихээд байхад шалгасаар, харин энэ хугацаанд валютын ханш өссөөр байгаад хариулт өгөх хүн алга. Эцэс сүүлдээ Монголбанк ямар ч хэвлэлээр тайлбар хийхгүй, гэрээтэй гэсэн хэдэн хэвлэлдээ төлбөртэй гэсэн ангиллын материал хэвлүүлчихээд таг чиг суучихдаг болов. Банк, ББСБ-уудад хийсэн шалгалтын дүнг дахин зарлах тухай сайд тайлбарлана билээ. Тэр хүртэл нь ард олны амьдрал ядуурч, валют өссөөр, эдийн засаг хямарсаар байх юм байна л даа. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment