Tuesday, March 11, 2014

Кайли Миноуг ганцаардлаас айдаг

Кайли Миноуг ганцаардлаас айдаг

1 цаг 42 минутын өмнө

Хайр дурлалд тун азгүй дуучин Кайли Миноуг түүний хувьд хамгийн том айдсыг ганцаардал төрүүлдэг хэмээн ярьжээ. Үүнээсээ болж тэрбээр шөнө тайван нойрсож чаддаггүй байна. Өдгөө 45 настай дуучин эмэгтэй дурласан байх үеэ энэ амьдралынхаа хамгийн аз жаргалтай үе байсан хэмээн өгүүлэв. Цаашид тэрбээр орь ганцаараа амьдралыг туулна гэдгээс ихэд айж явдаг гэнэ. ВВС-гийн "Дуу хоолой" төслийн шүүгчээр ажиллаж байгаа Кайли эрчүүдтэй удаан хугацаанд дотно харилцаатай байсан ч хэнтэй нь ч гэрлэж, хүүхэд төрүүлээгүй билээ. Хамгийн сүүлд тэрбээр Испанийн загвар өмсөгч Андреас Веленкосотой үерхэж байсан ч өнгөрсөн оны аравдугаар сард хоёр тийш болсон юм. Андреас залуу зүгээр суулгүй 24 настай жүжигчин бүсгүй Урсула Корберотой үерхэж эхэлсэн байна.

Кайли дуучин Жэйсон Донован, дуучин Майкл Хатченс, Их Британийн загвар өмсөгч Жэймс Гүүдинг нартай дотносч байсан билээ. 2005 онд түүнд хөхний хорт хавдартай тэмцэхэд нь 48 настай жүжигчин Оливер Мартинес туслаж байсан ч тэд хоёр жилийн дараа салцгаасан юм. Өдгөө Мартинес хагас жилийн өмнө түүнд хүү төрүүлж өгсөн жүжигчин Холли Берритэй хуримлахаар бэлтгэж байгаа аж. Энэ нь Кайли бүсгүйн сэтгэлийг улам ихээр хямраажээ. Тэрбээр хэзээд л хүүхэдтэй болохыг хүсч байсан гэдэг.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment