Шакирагийн нөхөр онгодыг нь хөглөдөг
1 цаг 27 минутын өмнө
Өөрийнх нь хайртай нөхөр Жерар Пике хайр дурлалын тухай олон сая дууны сэдвийг ундруулдаг хэмээн Шакира ярьжээ. Өдгөө 37 настай дуучин бүсгүй өөрийн нөхрийг магтаж ханахгүй байгаа бөгөөд ярилцлага болгондоо түүнтэй хамт байгаа он жилүүдэд маш олон дуу зохиосон гэдгээ өгүүлдэг юм.The Sun сонинд өгсөн ярилцлагадаа Шакира "Би Жерард маш олон дуу зориулсан. Гэвч энэ нь хангалтгүй юм. Тэр хайр дурлалын тухай олон сая дуу зохиолгох ёстой хүн гэж би боддог. Тэр миний ертөнцийг үзэх үзлийг бүрмөсөн өөрчилсөн. Тэр өөрийн багийн төлөө юуг, яаж хийх талаараа байнга ярьдаг. Энэ нь дуучдаас эрс ялгардаг зүйл. Жишээ нь, би өөрөө өөртөө босс хүн. Надад баг байхгүй. Би өөрийн үйлдлийг хэний ч өмнө тайлбарлах шаардлагагүй. Тэгээд ч би айлын ганц хүүхэд учир нэлээн хувиа хичээмтгий. Тэр надад багийн тоглолт гэж юу байдгийг ойлгуулсан" хэмээн Шакира ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment