Monday, March 17, 2014

Эх орноо морьтой тойрно

Эх орноо морьтой тойрно

1 цаг 15 минутын өмнө

Монгол залуус эх орноо морьтой тойрохоор болсон аж. МУБИС-ийн Газар зүй, аялал жуулчлалын гуравдугаар ангийн оюутнууд болох М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг нар зориглон энэхүү "Морьтон Монгол" аяллын төслийг боловсруулжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг хүлээн авч уулзаад энэхүү төслийг нь дэмжихээ амласан сурагтай.

Морьтон залуус Өмнөговь аймгийн нутгаас эхлэн нийтдээ 8538 километр замыг мориор туулж, эх орноо нар зөв тойрох бөгөөд энэ оны тавдугаар сарын 01-ээс аяллаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Бэлтгэл ажил нь эрчимтэй хийгдэж байгаа тэднийг Монгол туургатны "Гайхамшигт Монгол морь" спортын холбоо, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд дэмжин ажиллах гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment