Monday, March 17, 2014

Орон гэргүй эр автобусны буудалд суурьшив

Орон гэргүй эр автобусны буудалд суурьшив

45 минутын өмнө

Берлин хотын автобусны нэгэн буудал дээр орон гэргүй эр оромжоо бий болгожээ. Сүүлийн үед тэр хүн төмөр замын станц, хүлээлгийн танхим зэрэг газруудад амьдарч байсан ч илүү тохиромжтой хувилбарыг олсон гэнэ. Мань эр автобусны буудал дээр амьдрахаар шийдсэн аж. Өдгөө сайн эр тэнд өөрийн бүх эд хогшил болох унадаг дугуй, хоёр жижиг хөлдөөгч, кофе чанагч болон хоосон лонхнуудыг овоолжээ.

Явган зорчигчид болон жуулчид орон гэргүй эрийн оромжийн гэрэл зургийг авахыг оролддог ч мань хүн тэднийг чанга хараал урсган хөөдөг байна. Карл Хайнц гэгч тэр эр "Би энд амьдарч байна. Энэ нь миний нирваан дүрийг олох зам юм" хэмээн ярив. Түүнийг тэндээс хэн ч хөөхгүй бололтой. Берлин хотын Нийтийн тээврийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэрэв Хайнц зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй, дэг журам зөрчихгүй бол тэндээ байж болно хэмээн өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment