Saturday, March 15, 2014

Скарлетт Йоханссон гэрлэхийг хүсэхгүй байна

Скарлетт Йоханссон гэрлэхийг хүсэхгүй байна

1 цаг 19 минутын өмнө

Холливудын үзэсгэлэнт бүсгүй Скарлетт Йоханссон хурим хийх бодолгүй байгаа гэнэ. 29 настай жүжигчин бүсгүй зургаан сарын өмнө Ромэн Дориактай сүй тавьсан ч гэрлэх талаар ямар ч төлөвлөгөө байхгүй суугаа гэнэ. Өдгөө Йоханссон бүсгүй жирэмсэн байгаа билээ.

Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр "Би юу ч төлөвлөөгүй. Тэр талаар ямар ч бодол алга. Бүх юм урсгалаараа явж байна гэх үү дээ" хэмээн ярьжээ. Ямар ч байсан Йоханссон Парис хотод амьдардаг сүйт залуу руугаа нүүсэн бөгөөд тэнд түүнтэйгээ хамт аз жаргалаар бялхаж байгаа гэнэ. Сүйт залуу нь сэтгүүлчээр ажилладаг нэгэн юм. Йоханссон хоол хийх сонирхолтой болсон бөгөөд өөрийн энэ талын чадварыг хөгжүүлэх тал дээр мэрийж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment