Monday, March 17, 2014

Энрике Иглесиас гэрлэх бодолгүй

Энрике Иглесиас гэрлэх бодолгүй

32 минутын өмнө

Испанийн нэрт дуучин Энрике Иглесиас өөрийн сүйт бүсгүй Анна Курниковатай гэрлэх бодолгүй байгаа гэнэ. Өдгөө 38 настай дуучин залуу 2001 оноос хойш үерхэж байгаа Оросын теннисчин бүсгүйтэй гэрлэх бодолгүй байгаа аж. Гэрлэлтийн баталгаа авлаа гээд бидний харилцаанд ямар ч өөрчлөлт орохгүй гэж Энрике үзэж байгаа юм.

Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр "Би гэр бүл болохын эсрэг байгаа юм биш. Үгүй шүү. Чи хэн нэгэнтэй маш удаан хугацаанд үерхэж, хамт амьдарвал нэг нэгэндээ илүү ойрхон болох өөр ямар нэг зүйл байдаг гэдэгт итгэхгүй. Гэрлэлээ гээд бид улам аз жаргалтай болчихгүй шүү дээ" хэмээн ярьжээ.

Харин Анна бүсгүй түүний бодолтой санал нийлэхгүй байгаа бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард харьцаагаа золтой л тасалчихаагүй билээ. Хайрт залуу нь түүнтэй гэрлэх бодолгүй байгаа нь бүсгүйг гонсойлгож буй нь мэдээж юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment