Monday, March 17, 2014

Дэвид Мойес: “”МЮ”-г дасгалжуулах амаргүй”

Дэвид Мойес: ""МЮ"-г дасгалжуулах амаргүй"

29 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтэд" багийн ахлах дасгалжуулагч Дэвид Мойес 30 дугаар тойрогт "Ливерпүүл" багт 0:3-ын харьцаатайгаар ялагдал хүлээснийхээ дараа өөрийн тоглогчдыг сайн тоглолт үзүүлж чадахгүй байна гэдгийг онцолжээ.

"Бид өөрсдийн сайн тоглолтыг үзүүлж чадсангүй. Эсрэг баг маань биднээс илүү байлаа. Би сэтгэлээр уналаа. Одоогоор бид хүссэн хэмжээндээ хүртэл тоглож чадахгүй байна. Бид илүү их хичээх ёстой. Довтолгоонд олон боломжуудыг бий болгох хэрэгтэй. Ер нь бол бид их олон зүйл дээр ажиллах ёстой нь харагдлаа. Аливаа ажил хүнд байдаг. Энэ багийг дасгалжуулна гэдэг нь миний бодож байснаас хүнд юм" гэж Мойес онцлов. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment