Monday, March 17, 2014

Э.Бат-Үүл: Бид хогийн уут тараахаа зогсоохгүй!

Э.Бат-Үүл: Бид хогийн уут тараахаа зогсоохгүй!

1 цаг 43 минутын өмнө

Нийслэлийн 317 мянган айл өрхөд өнгөрсөн хугацаанд 33,3 сая ширхэг хогийн ногоон уут тараасан. Энэ ажилд иргэд, онлайн ертөнцийн идэвхтнүүд маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь өнгөрөгч онд гурван тэрбум төгрөгийн төсөвтэй байсан хогийн уут өнөөдөр 4,3 тэрбум төгрөгийн төсөвтэй болж, бариултайгаар хэвлэгдэх гэж байна. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа энэ явдалд ямартаа ч санаачлагчид нь санаа тавихгүйгээр барахгүй, 2016 он хүртэл хогийн уут тараах ажлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлнэ гэлээ.

Одоогоор хогийн уутыг "Монгол хэвлэл", "Об пластик" компаниуд хэвлэж байгаа бол нэг уут 95 төгрөгийн өртөгтэйгээр гарч байгаа аж. Үүний хажуугаар дахин тендер зарлаж хогийн уутыг хэвлэх саналаа таван компани ирүүлээд байгаа юм байна. АНУ-ын Азийн сангийнхан хийсэн судалгаагаар нийслэлийн нийт өрх айлын 90,2 хувь нь хогны уутыг ашиглаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа гэж ойлгож болох энэ уутны талаар авто машины дугаарын хязгаарлалт шиг иргэдийн санал сонсох хэрэгтэй байсан гэж үзэх хүмүүс ч байна.

Ямартай ч энэ бүх хэл ам, эсэргүүцлийг үл тоож хогны уут тараагдсаар байх болно гэж хотын дарга мэдэгдлээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment