Monday, March 10, 2014

Ke$ha эмнэлгээс гарчээ

Ke$ha эмнэлгээс гарчээ

Өнөөдөр 15 цаг 55 минут

Залуу дуучин Ke$ha эмнэлгээс гарсан бөгөөд бие нь хамаагүй дээрдсэн байгаа гэнэ. Нэрт дуучин бүсгүй эрүүл мэндийг нөхөн сэргээх эрчимтэй эмчилгээ хийлгэсэн аж. Тэгвэл саяхан л дуучин бүсгүйн амь нас дээсэн дөрөөн дээр байсан билээ. Тэрбээр эцэж, тураад зогсохгүй сульдаанд орсон байлаа. Ээж нь түүнийг эмнэлэгт авчиртал эмч нар яаж ийм байдалтай бүсгүй амьд явна вэ хэмээн ихэд гайхсан гэдэг. Тэдний өгүүлснээр бол дуучин бүсгүй зүгээр л тайзан дээр дуулж байгаад үхчих байсан аж.

Дуучин Ke$ha-гийн ийм байдалд хүрсэн явдлыг ээж нь продюссер болон менежертэй нь холбон тайлбарлажээ. Тэд нь бүсгүйг байнга л "Тур" хэмээн дарамталдаг байсан бололтой. Өчигдөр орой дуучин бүсгүй өөрийн шүтэн бишрэгчдэд хандаж твиттерт жиргэжээ. "Би та нар дээр эргэж ирсэндээ баяртай байна. Одоо миний бие сайжирсан бөгөөд ажилдаа эргэж оров. Ийм амаргүй үед туслаж, дэмжсэн та бүхэндээ талархал илэрхийлмээр байна. Амьдрал өөрөө сайхан. Та нар надад байгаа тул би жаргалтай байна" хэмээн бүсгүй бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment