Friday, March 14, 2014

Нөхрөө хэрцгийгээр хөнөөжээ

Нөхрөө хэрцгийгээр хөнөөжээ

35 минутын өмнө

Монголчууд амьдрал муу байна хэмээн стресстээд улмаар үүгээр далимдуулан архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас ахуйн хүрээнд онц хүнд гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болсон билээ. Ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн улмаас охид, бүсгүйчүүд амь биеэ хамгаалах үүднээс ийм төрлийн гэмт хэрэгт холбогдох нь ихэссэнийг бид мэднэ.

Өчигдөр Баянгол дүүргийн 01 хороонд оршин суудаг 40 настай эмэгтэй Т нь гэр бүлийн хүрээнд дэгдсэн маргааны улмаас өөрийн нөхөр 43 настай Х-ийн цээжин тус газар нь хүйтэн мэсээр хутгалж амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарчээ. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment