Дуучин Л.Банзрагч, Д.Бурмаа, А.Мөнхбат нар осолд оржээ
Өнөөдөр 13 цаг 13 минут
Өөрсдийн уран бүтээлийн аялан тоглолтоо Баруун аймгаар хийж явсан дуучин Л.Банзрагч, Д.Бурмаа, А.Мөнхбат нар Ховд аймгийн төвөөс Зэрэг сум руу фургон автомашинтай явж байгаад осолджээ. Энэхүү ослын улмаас тэдэнтэй хамт явсан нэг иргэн хүнд гэмтэл авч, биеийн байдал нь тааруу байгаа гэнэ. Харин гурван дуучны хувьд бага зэрэг гэмтэл авсан бөгөөд уг ослын дараа тэд Ховд аймгаас нийслэл рүү шууд нисчээ. Тэд Зэрэг сумын нутагт клипны зураг авалт хийж, тоглолтоо толилуулах төлөвлөгөөтэй явж байгаад ийнхүү осолдсон байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment