Ким Кардашьян шөнийн "вампир"
Өнөөдөр 14 цаг 25 минут
Ким Кардашьян элдэв үдэшлэг, цэнгээнд орсныхоо дараа шөнийн цагаар ямар нэг амттай зүйл идэх дуртай гэдгээ өгүүлэв. Гоё сайхан бие галбиртай тэрбээр таргалахаас айдаггүй бөгөөд шөнийн цагаар хөргөгчөө уудалж суух хоббитой нэгэн гэнэ. Саяхны нэг өдөр тэрбээр Майамигийн нэгэн зоогийн газраар орж үйлчлүүлжээ.Уг зоогийн газар реалити шоуны од бүсгүй болон түүний найзуудыг хүлээн авч үйлчлэхийн тулд шөнө нь хаалгаа бариагүй аж. 33 настай Кардашьян үдшийн 23 цаг өнгөрч байхад дөрвөн хүний хамтаар тэнд морилжээ. Тэд хөнгөн хооллохыг хүссэнгүй. Харин махан хоолыг багтаасан бүрэн хэмжээний оройн зоогийг барьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment