Monday, March 17, 2014

Леброн Жэймс бачуурав

Леброн Жэймс бачуурав

11 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Майами Хит" багийн тэргүүн тоглогч Леброн Жэймс түүний хамтрагч Дуэйн Уэйд дэндүү идэвхитэй тоглож байгаа учраас өөрийнх нь тоглолт олигтой орж өгөхгүй байгааг өгүүлэв.

"Би Уэйдыг үзэн ядаж байна. Би тоглолтуудыг эрч хүчтэй эхлүүлдэг. Гэтэл тоглолтын хоёрдугаар хагаст байдал өөрчлөгдөн бөмбөг миний гарт ирэх нь цөөрөх болсон. Цаашдаа би үүнд гол анхаарлаа хандуулах болно. Бүх асуудал хэмнэлд байгаа юм. Сүүлийн хэдэн тоглолтод би хэмнэлдээ орж чадсангүй. Дасгалжуулагч намайг хамгийн үр бүтээлтэй байж чадах тийм л байрлалд тоглуулах нь мэдээж. Уэйд сүүлийн үед их сайн тоглож байгаа. Тиймээс бөмбөгийг эзэмших тал дээр надаас давж гарсан. Энэ нь л асуудал болж байна. Уэйд бэртэл гэмтэлтэй байх үед бөмбөг миний гарт удаан тогтдог байв. Түүний бие илааршиж, талбай дээр эргэн гарснаар баг маань хожсон ч миний хувьд асуудлууд үүссэн. Одоо бид хоёрын гар нийлэхгүй байгаа. Байдлыг өөрчлөхийн тулд би хичээх болно" хэмээн Жэймс ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment