Дэлхийн мисс Паротти Монголд ирэв
6 минутын өмнө
Энэтхэгийн гоо бүсгүй, 2008 оны Дэлхийн мисс шалгаруулах тэмцээний дэд байрын шагналт, Болливүүдийн жүжигчин Паротти Омана Кутан манай улсад эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр гурав хоногийн хугацаатай иржээ. Тэрбээр "Мисс Монгол аялал жуулчлалын холбоо", тус байгууллагын тэргүүн 2005 оны Монголын мисс Б.Гантогоо болон "Андра модель" загварын агентлаг, мисс Х.Бадамгэрэл нарын урилгаар ирсэн байна. Паротти Омана Кутан Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд өмнө нь "Ногоон тууз" нэртэй байгаль орчны түүчээ хөдөлгөөнд оролцон монголчуудыг байгаль орчноо хайрлан хамгаалахад уриалж, хүүхэд залуустай уулзаж байжээ.Тэрбээр энэ удаа эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалж байгаа бөгөөд Монголд ердөө хоёр хэвлэл мэдээллийн байгууллагад албан ёсоор ярилцлага өгсөн байна. UBS телевизийн "Universe best songs" наадамд зочноор оролцож, мөн "Маш нууц" сэтгүүлийн удахгүй хэвлэгдэх шинэ дугаарт энэ оны долоодугаар сараас трэйлер нь олон улсад цацагдаж эхлэх кинонд тоглож байгаа талаар болон Монголын тухай өөрийн сэтгэгдлээ хуваалцаж ярилцлага өгчээ.

Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment