Нийслэлийн Мал хамгаалах санг байгууллаа
27 минутын өмнө
Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Нийслэлийн иргэдийн шингэн сүүний хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах" зорилт дэвшүүлсэн. Уг зорилтыг хэрэгжүүлэх, гарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Засаг даргын А/166 дугаар захирамжаар Нийслэлийн мал хамгаалах санг байгууллаа.Тус сангийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах бөгөөд үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулна.
Нийслэлийн мал хамгаалах санг байгуулсанаар мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй Үндэсний хөтөлбөрүүдэд тусгагдсан зорилтот арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, эрчимжсэн мал аж ахжйг хөгжүүлэх, дэмжих, судалгаа хийх, бэлчээрийн даац тодорхойлох зэрэг ажлыг шат дараатай зохион байгуулах юм байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment