Monday, March 17, 2014

Ромын хамба лам хараал урсгав

Ромын хамба лам хараал урсгав

19 минутын өмнө

Ромын пап лам Франциск нэгэн уншлагын үеэр санаандгүй хараалын үг хэлчихжээ. Ватикан дахь өөрийн өргөөний тагтан дээрээс сүсэгтнүүдэд хандаж үг хэлэхдээ ариун ламтан аливаа хүчирхийлэл өөрөө хүчирхийллийг дагуулдаг тухай номлол уншиж байхдаа санаандгүй "caso" гэдэг итали үгний оронд "cazzo" гэдэг хараалын үгийг хэлж орхисон байна.

"Caso" гэдэг нь манайхаар жишээ, тохиолдол гэсэн утгатай үг юм. Харин "cazzo" гэдэг нь манайхаар п…. гэсэн утгатай хараалын үг аж. Хамба ламтан хэл нь хальтраад ингэж эвгүй байдал үүсгэсэн ч тэр дор нь алдаагаа засч залруулжээ. Гэвч өдгөө түүний энэ үйлдлийг хүмүүс интернэтэд хошигнон бичиж байгаа гэнэ.

Ромын пап лам Франциск Аргентин Улсын уугуул бөгөөд тэндхийн ард иргэдийн дийлэнх нь испани хэлээр ярьдаг юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment