Saturday, March 15, 2014

Австраличууд цаазаар авахыг хүсэв

Австраличууд цаазаар авахыг хүсэв

Өнөөдөр 12 цаг 2 минут

Шри-Ланка улсад ялын дээд хэмжээг гүйцэтгэгчийн орон тоо суларсан байна. Ингээд ажлын зар тараатал Австралийн хоёр иргэн сонирхлоо илэрхийлжээ. Энэ тухай тус улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тусгай төлөөлөгч Чандраратра Паллегама мэдээлэв. Түүний өгүүлснээр бол тэр хоёр хүний нэг нь эх орондоо системийн администратороор ажилладаг, нөгөөх нь ямар ажил хийдэг нь тодорхойгүй байгаа гэнэ. Мөн тэрбээр Шри-Ланка улс гадаадын цаазаар авагчтай болох сонирхолгүй бөгөөд тэдэнд ажил санал болгож чадахгүй гэдгийг онцолжээ. Одоогоор ялын тогтоол гүйцэтгэгчийн орон тоо сул байгаа аж.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Шри-Ланка улсын 176 иргэн цаазаар авах ялыг хэрэгжүүлэгч болох хүсэлтээ гаргасан байна. Гэвч тэдгээрийн ердөө гурав нь хүн цаазлах боломжийг хүртсэн аж. Хоёр нь товлосон өдөр ажилдаа ирээгүй бөгөөд үлдсэн нэг хүн нь төдөлгүй халагдах өргөдлөө өгчээ. Өмнөх цаазаар авагч байнга дүүжлүүр харсаар байгаад залхаж гүйцсэн гэлцдэг. Ингэхдээ мань хүн нэг ч хүнийг цаазлаагүй байна. Өдгөө тус улсын шоронгуудад 405 ялтан дээд хэмжээ сонсоод хүлээлтийн байдалтай байгаа юм. Тус улсад 1976 оноос хойш нэг ч хүнийг цаазлаагүй билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment