Стив Нэш мөнгөө гүйцээж авахын тулд тоглоно
Өнөөдөр 12 цаг 41 минут
Сагсан бөмбөгийн "Лос-Анжелес Лэйкерс" багийн холбон тоглогч Стив Нэш дараачийн улиралд авах ёстой 10 орчим сая доллараа хүртэхийн тулд зодог тайлах бодолгүй байгаа гэдгээ ярьжээ."Бодит байдал гэвэл би өдөр болгон ажилдаа ирээд бие тавгүй байгаагаа хэлж, зүгээр суугаад гэрээнд тусгасан мөнгөө аваад байж болно. Би гэрээнд заагдсан сүүлчийн нэг жилээсээ татгалзахыг бодохгүй байгаа. Мөн нөөц тоглогчдын сандал дээр суугаад байхыг хүсэхгүй. Би сагсан бөмбөгт хайртай хэвээр, талбай дээр гарч тулалдахыг хүсч байгаа. Би сагсан бөмбөгт дэндүү хайртай. Мөн үлдсэн мөнгөө авахаас нааш зодгоо тайлахыг хүсэхгүй байна. Ил шулуун байх нь дээр биз дээ?" хэмээн Нэш ярьжээ. Ирэх улиралд Нэш 9.7 сая долларын цалин авах учиртай юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment