Tuesday, March 11, 2014

Шавхай цацаад торгуульжээ

Шавхай цацаад торгуульжээ

1 цаг 4 минутын өмнө

Их Британийн шүүх явган зорчигчид руу шавхай цацаж давхисан нэгэн жолоочийн эрхийг хасч, 500 фунт стерлингээр торгохоор шийджээ. Колчестер хотын оршин суугч 22 настай Сэмюэл Лис ийм хүнд шийтгэл хүлээхээр болов. Хэрэг явдал энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр болсон аж. Лис өөрийн машинаар гэрээс нь 40 километрийн зайд оршдог ажил руугаа давхиж явжээ. Нэгэн сургуулийн дэргэдүүр өнгөрөхдөө тэрбээр шавхайн дээгүүр хэтэрхий хурдан явсанаас болж хоёр хүүхэдтэйгээ хамт гэртээ харьж явсан нэгэн эмэгтэйг шалба норгож орхисон байна.

Яг тэр үеэр нэгэн цагдаа тэнд явж таарчээ. Цагдаа эр зөрчил гаргагчийг саатуулсан аж. Түүний өгүүлснээр бол жолооч залуу шавхайг хараад тоормос гишгэхийг оролдоогүй бөгөөд хэргийн газар дээрээс зугтахыг оролдсон гэнэ. Шүүх сагсуу залууг 500 фунтээр торгоод зогсохгүй сэтгэл санааны нөхөн төлбөрт 50 фунт, шүүхийн зардалд 90 фунт төлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Лис жолооны эрхээ хасуулсан бөгөөд хуулийн дагуу тодорхой хугацааны дараа дахин шалгалт өгөх юм. Онгироо залуу шүүхийн шийдвэрийг дэндүү чангадсан гэж үзэв. Хохирогч эмэгтэй ч түүний талд орсон байна. Хохирогч эмэгтэй шийдвэр дэндүү шударга бус гарсан бөгөөд ашиг тусаа өгөх нь юу л бол гэж ярьжээ. Их Британийн шүүх нэлээн чанга гэдгээрээ алдартай билээ. Жишээ нь, энэ оны нэгдүгээр сард Будант Альбионы нэгэн иргэн согтуугаар тоглоомон машин жолоодож яваад эрхээ хасуулсан аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment