Шакирагийн нөхөр хартай (видео)
41 минутын өмнө
Дуучин Шакирагийн нөхөр Жерар Пике түүнд дур булаам эрэгтэйчүүдийг оролцуулсан видео клип хийлгэхийг нь хоригложээ. Тийм ч учраас Колумбийн дуучин бүсгүй саяхан Рианнатай хамтарч нэлээн илэн далангуй клип бүтээлгэхдээ зөвхөн охид, хүүхнүүдийг оролцуулсан бололтой."Тэр хувийн өмчтөн. Надад эрчүүдийг оролцуулсан клип хийлгэхийг хориглосон тул арга буюу хүүхнүүдтэй хамтрахад хүрч байна. Энэ нь тун хатуу дүрэм ч надад таалагдаж байгаа юм. Нөхөр маань өөрийн өмчийг үнэлж, бусдаас харамлаж байгаа нь надад таалагддаг. Миний гуянд зөвхөн Рианна хүрч байна шүү дээ" хэмээн Шакира өгүүлэв.
Шакира Барбадоссын дуучин бүсгүйтэй клип хийлгэх нь өөрт нь таалагдсан гэдгийг ярьжээ. "Тэр энэ дэлхийн хамгийн тачаангуй эмэгтэй. Тэр надад зарим нэг бүжгийн хөдөлгөөнүүдийг зааж өгсөн. Надад сайн багш болсон шүү" гэж Шакира мэдэгдэв.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment