Wednesday, April 23, 2014

Жэй Зи, Бейонсе нар Кардашьяны хуриманд оролцохгүй

Жэй Зи, Бейонсе нар Кардашьяны хуриманд оролцохгүй

1 цаг 44 минутын өмнө

Эртнээс найз нөхдийн холбоотой явж ирсэн ч гэлээ Бейонсе, Жэй Зи нар "Зууны хурим" хэмээн нэрлэгдэж байгаа ёслолд оролцохгүй аж. Тэр ёслол бол телевизийн од Ким Кардашьян, рэппер эр Канье Уэстын хурим билээ. Уг ёслолыг дэндүү нүсэр атлаа задгай байдалтай хийх гэж байгаа учраас тэд татгалзсан гэнэ. Энэ хуримын ёслолыг дараа нь Америкийн нэгэн телевизийн сувгаар бүтнээр нь гаргах юм.

Гэхдээ нүглээ наминчлахын тулд Бейонсе өөрийн нөхрийн хамтаар өөрсдийн эзэмшлийн 40/40 шөнийн клубт залуу хосуудад зориулж нүсэр үдэшлэг зохион байгуулахаар болжээ. Мөн тэд Ким, Канье нарыг хуримын бал сарын аялалд явуулах дарвуулт завийг хөлслөн авч төлбөрийг нь хийхээр шийдсэн гэнэ. Рэппер эрс аль эртнээс дотно нөхөрлөж байгаа ч хүүхнүүд нь төдийлөн дотно харилцаатай биш билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment