Thursday, April 17, 2014

Байшин дороосоо Бэтмены агуй олжээ

Байшин дороосоо Бэтмены агуй олжээ

42 минутын өмнө

Бэтмены тухай өгүүлсэн комикс зохиолуудыг талархан уншигчид Бэткейв гэдэг газар доорхи нууц оромжийг нь сайн санадаг байх. Тэр нууц оромжийн дүрслэл нэгэн америк эрийн толгойд олон жил явсан учраас мань хүн өөрийн гэрийн хонгилд Бэткейвтэй болохоор шийджээ.

38 настай Крис Вейр өдгөө эхнэр, хоёр хүүтэй хэдий ч хүүхэд насны дур сонирхлоо мартаагүй гэнэ. Тэрбээр комикс зохиол болон супер баатруудын тухай тоглоомуудыг цуглуулсан хэвээр байгаа аж. 13 болон есөн настай хөвгүүд нь түүний үнэнч туслагчид юм.

Нэг өдөр Крис Вейр Бэтмены тухай ээлжит комикс зохиолыг үзэж байхдаа байрны хонгилоо Бэткейв болгож болно гэдгийг ойлгожээ. Доод хонгилоо Бэткейв болгоход энэ "солиотой" залуу 118 мянган доллар зарцуулсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment