Friday, July 25, 2014

Бүлэг хүүхдүүд дэлгүүр дээрэмдээд баригджээ

Бүлэг хүүхдүүд дэлгүүр дээрэмдээд баригджээ

Өнөөдөр 14 цаг 13 минут

Эдийн засгийн хүнд байдлаас болж хүмүүс бэлэн мөнгөний хомсдолд ороод байгаа энэ үед хулгай, дээрэм ихдэх хандлагатай болдог гэж жижиг худалдаа эрхэлдэг хүмүүс ярьж байна. Хүний хөл хөдөлгөөнөөс зайдуу, гэрэл муутай газруудад байрладаг дэлгүүр хоршоо эдгээр халдлагад өртөх нь их байдаг. Хулгайд эд бараагаа алдлаа гэхэд хулгайчийг барьж, хохирлоо төлүүлнэ гэсэн найдвар тэдэнд байхгүй, өөрсдөө бүрэн хохироод л дуусдаг гэнэ. Цагдаа нарт ч хяналтын камер, гэрэлтүүлэггүй дэлгүүрийн барааг дээрэмдээд явсан хэрэгтнийг тогтооход хүнд байдаг аж.


Тэгвэл БЗД-ийн 15 дугаар хороо, "Дэлгүүрийн хаалгыг хүмүүс эвдээд байна" гэсэн иргэний мэдээллээр очиж шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 21 дүгээр хороонд оршин суух 15 настай эрэгтэй Б, Э, 16 настай эрэгтэй Б нар бүлэглэн хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж бараа хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Энэ хэргийг БЗД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

Дэлгүүр сав дээрэмдсэн этгээдүүд хулгайлсан бараагаа энд тэндхийн дэлгүүрүүдээр хямд үнээр бөөнддөг тул хэрэв тийм хүмүүстэй таарвал барааг нь худалдаж авахгүй байх, мөн даруйхан цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг анхааруулж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment