Ж.Д.Сэлинжерын "Хөх тариан талбайн ирмэгт" роман уншигчдын гар дээр очлоо
21 минутын өмнө

Тэгвэл Ж.Д.Сэлинжер нь "The Catcher in the Rye" хэмээх өөрийн цорын ганц романаа арван жил бичсэн аж. Дайны үеэр ч тэр бичгийн машинаасаа салаагүй гэдэг. Уг роман маш их амжилт олоод зогсолгүй Сэлинжерыг дэлхий даяар алдаршуулсан билээ. Зохиолын гол баатар Холден Колфилд 16 настай бөгөөд хүүхэд ч биш, мөн эрх чөлөөт, биеэ даасан, хариуцлага хүлээх чадвартай том хүн ч бус билээ. Төрөлх Нью-Йорк хотын гудамжаар тэр элсэн цөлд таваргаж яваа мэт алхана. Гэрийнхээ ойролцоо байх ч орон гэргүй хүн шиг өөрийгөө санана. Амьдралын босгоны өмнө тээнэгэлзэнгүй байдалтай зогсох энэ өсвөр насны хүү их нээлттэй, ялдам атлаа амархан гомддог, цочмог мөртлөө бусдад ч сэтгэлийн шархыг өөрийн мэдэлгүй учруулчихдаг нэгэн. Бусад хүмүүс бага ч атугай худал хуурмаг, амиа хичээсэн зан гаргаж, хоёр нүүр гаргах юм уу онцгүй үйлдэл хийвэл хөвгүүн ихэд цочирдон, тэр болгоныг тун эмзэгээр хүлээж авна. Нөгөө талаас, энэ ёсзүйн максимализм нь зохиолын баатрыг амьдралын бодит байдалд огт дасан зохицож, бэлтгэгдээгүй болохыг нь харуулна.
Уг роман хэвлэгдэж гарсанаас хойш 60 гаруй жил өнгөрсөн ч Холден Колфилд гэх хөвгүүний өөрийнх нь хүүрнэсэн түүх өнөө хэр уншигчдын зүрх сэтгэлийг түгшээж, тэднийг өөрийнхөө амьдралын талаар бодолхийлэхэд хүргэсээр байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment