Saturday, August 30, 2014

Жастин Бибер, Селена Гомес нар дахин хамтдаа

Жастин Бибер, Селена Гомес нар дахин хамтдаа

30 минутын өмнө


Уналт, босолттой романтик харилцаа нь Селена Гомес, Жастин Бибер нарт таалагддаг нь тодорхой болов. Тэд хоёр тийш болж, эргээд нийлсэн тоо нь дэндүү их учир үе үе олны өмнө хамтдаа гарч ирэх нь хэнийг ч айхтар гайхшруулахаа больсон. Одоо тэд жинхэнэ эв түнжинтэй байгаа бололтой.

Үүнийг папарацци нарын Канадын Онтарио хотын нисэх онгоцны буудал дээр авсан гэрэл зургууд нотолно. Дурлалт хос бужигнаантай амьдралаас хэсэг хугацаанд хол байхаар шийдэн ийшээ амрахаар ирсэн гэнэ. Тэд гараасаа барилцсан бөгөөд одоо бүх зүйл сайн гэдэг нь илэрхий харагдах аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment