Thursday, August 28, 2014

”Зальтныг” албадан гаргах боломжгүй

"Зальтныг" албадан гаргах боломжгүй

1 цаг 12 минутын өмнө

Швед Улсын цагаачлалын алба нэгэн хүнд асуудалтай тулгарчээ. Тус улсад хаанаас ирснээ мартаж орхисон нэг гадаадын иргэн 10 жил амьдарч байгаа юм. Тэр эрэгтэй ой ухаанаа алдсан тул хаанахын, хэн болохоо мэдэхгүй гэж гүрийдэг аж. 1997 онд биедээ ямар ч бичиг баримтгүй түүнийг өргөст торны цаана суулгажээ. Мань эр дээрэм хийсэн гэнэ. 2003 онд энэ эрэгтэй суллагдаад цагаачлалын албанд хандсан байна. Тэрбээр шоронд байхдаа ой санамжаа алдсан тул аль улсаас ирсэн гэдгээ санаж чадахгүй байгаа гэнэ.

Өдгөө тэр гадаад эр 44 настай юм. Шоронгоос гарахдаа тэр ЗХУ-ын иргэн гэж өөрийгөө бодож байсан ч мэдээллийн санд түүний тухай мэдээлэл байсангүй. Дараа нь тэр эрэгтэй гэнэт Канадаас юм уу Казахстанаас ирсэн байж магадгүй гэж солиорчээ. Түүний худал баашилж байгаа эсэхийг нотлох боломж байхгүй тул байдал улам хүндэрч байгаа аж. Тиймээс хэзээ ой санамж нь эргэж ирэхийг хүлээхээр шийджээ. Одоогоор түүнийг Шведийн төв хэсэгт орших Карлстад хотод суурьшуулсан бөгөөд мань хүн тэндээ зураачаар ажилладаг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment