"Жонон" хамтлагийн аялан тоглолт дуусчээ
26 минутын өмнө
Язгуур урлагийн "Жонон" хамтлаг Итали, ОХУ, БНХАУ зэрэг улсуудаар аялан тоглолт хийгээд иржээ. Тэд Италийн Бергамо болон бусад зургаан хотоор Шоланд, Аргентин, Африкийн уран бүтээлчидтэй хамтран аялан тогложээ. Улс бүрийн хөгжимчин, дуучин, бүжигчид язгуур урлагаа сурталчилдаг уг тоглолтыг Италийн Засгийн газраас санхүүжүүлэн хотуудад үнэ төлбөргүй тоглуулдаг аж. Эх орныхоо соёлыг танилцуулах боломжтой энэ аялалд "Монгол зураг" нийгэмлэгийнхэн мөн нэгджээ.

"Жонон" хамтлагийнхан Итали дахь аялан тоглолтоо дуусгаад ОХУ-ын Чита мужид олон улсын залуучуудын наадамд оролцож, мөн л язгуур урлагаа гайхуулжээ. Мөн "Торгоны зам"-ын уламжлалт худалдааг хөгжүүлж байгаа гурван улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож, уран бүтээлээ толилуулсан байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment