Wednesday, September 3, 2014

“Жангар” тууль 100 ангит хүүхэлдэйн кино болов

"Жангар" тууль 100 ангит хүүхэлдэйн кино болов

1 цаг 55 минутын өмнө

Монголын эртний уран зохиолын гурван оргилын нэг болох "Жангар" тууль нь угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл, уран зохиол, хүмүүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтааж чадсан сод бүтээл юм. 500 гаруй жилийн түүхтэй энэхүү туулиар Өвөрмонголын уран бүтээлчид 100 бүлэгтэй хүүхэлдэйн кино хийжээ.

Тус хүүхэлдэйн киног бүтээхэд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тусгай студид зураг авалт хийж, компьютер графикийн аргыг нэлээд ашиглажээ. Гэхдээ хүүхэлдэйн киноны гол баатруудын яриа болон тулааны хэсгийг илүү бодитой болгохын тулд мэргэжлийн жүжигчдийг тоглуулж, хуулбарласан байна. Орос, герман хэлнээ орчуулагдан түгсэн, Баруун Монгол, Ойрад-Халимагаас гаралтай "Жангар" туулийг олон орны эрдэмтэн сонирхон судалсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment