Wednesday, September 3, 2014

Кино зохиол бичдэг мундаг жүжигчид

Кино зохиол бичдэг мундаг жүжигчид

Өнөөдөр 14 цаг 34 минут

"Хувьсал" продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл болох "Зүрхээр наадагч" уран сайхны кино хоёр хоногийн дараа нээлтээ хийх гэж байна. Уг киног гурван адтай бүсгүй бүтээсэн бөгөөд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Д.Ганчимэг, А.Ганчимэг нар билээ. Тэд театраас өрх тусгаарлаж, өнгөрсөн жил анхны бүтээл болох "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киног хийж, үзэгчдийг хуйлруулан, ашиг хонжоо ч их олсон байдаг.

Энэ удаад ч бас тэгэхээр шийдсэн бололтой. Өмнөх киноны зохиолыг нь Д.Ганцэцэг бичиж байсан бол "Зүрхээр наадагч" киноны зохиолыг А.Ганчимэг авьяасаа гарган бичжээ. Магадгүй, дараагийн кино зохиолыг нь Урнаа нь бичих байлгүй. Ийнхүү өөрсдөө кино бичиж найруулан, зургийн даргаар нь ажилладаг авьяастай мундаг жүжигчид юм аа гэж хүмүүс ярилцах болов. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment