Wednesday, September 3, 2014

Жастин Бибер саатуулагджээ

Жастин Бибер саатуулагджээ

1 цаг 23 минутын өмнө


Канадын цагдаа нар зам тээврийн хөдөлгөөнд аюултай оролцсон учраас дуучин Жастин Биберыг саатуулсан байна. Дуучин залуу өөрийн дөрвөн дугуйтай мотоциклиор давхиж байгаад гэр бүлийн хэрэглээний жижиг суудлын тэрэг рүү мөргөжээ. Улмаар жолоочтой нь маргалдаж эхэлсэн аж. Поп одыг удахгүй тавьж явуулсан ч есдүгээр сарын 29-нд болох шүүх хуралд биечлэн ирэхийг үүрэгдэв.

Хэрэг явдал Канадын Онтарио мужийн Перт хотоос холгүй орших зам дээр болжээ. Замын хөдөлгөөнд аюул учруулсан, бусдын эрхэнд халдсан хэрэгт Биберыг буруутгав. Энэ оны нэгдүгээр сард Бибер хөдөлгөөнд аюул учруулсан тул саатуулагдаж байсан удаатай. Тэгэхэд поп дуучин залуу Майами-Бич орчимд согтуугаар давхисан билээ. Бибер торгууль төлөөд өнгөрсөн юм.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment