Ажилдаа хариуцлагагүй хандсан хурандаа нарыг чөлөөлжээ
1 цаг 54 минутын өмнө
Цагдаагийн ерөнхий газар шинэ удирдлагатай болсноос хойш халаа сэлгээ хүчтэй явагдаж, дөрвөн хурандааг ажлаас нь халсан байгаа. Тэднийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжины эсрэг ажилласан гэж хардах хүмүүс олон байгаа ч албаны эх сурвалж дээрхи мэдээллийг үгүйсгэж, "Ажилдаа хариуцлага алдаж, ёсзүйн алдаа гаргасан учир ажлаас нь чөлөөлсөн" гэдэг мэдээллийг өгөөд байгаа юм.Ц.Батсүх нарын дөрвөн хурандааг Г.Сарангэрэлийн хэрэгт холбогдуулан ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм. Тиймээс хурандаа нарын асуудлаар ЦЕГ-аас албаны шалгалт хийж, улмаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар хурандаа Б.Амгаланбаатарыг, Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хариуцсан орлогчоор хурандаа Ц.Арвинбуудайг, Гүйцэтгэх ажиллагаа хариуцсан орлогчоор хурандаа Д.Энхбаярыг томилжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment