Т.Бадрал: Согтуу жолоочийн буруугаас амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа
Өнөөдөр 14 цаг 41 минут
Уржигдар буюу даваа гаригт 19.00 цагийн үед Төв аймгийн замд автын ноцтой осол гарч, дөрвөн хүн амь эрсэдсэн билээ. Ослоор амиа алдсан иргэд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид байжээ. Талийгаачид албан үүргээ гүйцэтгэж яваад ийнхүү харамсалтайгаар амиа алдсан байна. Ослын шалтгааныг тодруулахаар Төв аймгийн замын цагдаагийн газар ажиллаж эхэлсэн гэнэ. Осол гаргасан жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Онцгой байдлын алба хаагчдын сууж явсан машины өөдөөс согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч хурд хэтрүүлэн гарч ирж мөргөснөөс осол гарсан гэж эх сурвалж мэдээлсэн юм.

Харин осол гаргасан автомашинд жолоочоос гадна өөр хоёр иргэн сууж явсан эхлэв. Тэдний биеийн байдал хүнд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байгаа аж. Онцгой байдлын алба хаагчид амиа алдсантай холбогдуулан Улсын онцгой байдлаас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга Т.Бадрал ахалж байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч ОБЕГ-ын дэд дарга Т.Бадралаас тодруулахад "Онцгой байдлын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад автын ослоор харамсалтайгаар амиа алдаж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд хүнд гарз тохиолдлоо. Амь эрсэдсэн албан хаагчид Монгол Улсын гамшгаас хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Бид талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзахаар Багануурт очоод ирсэн. Согтуу жолоочийн буруугаас болж амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна" гэх мэдээллийг өгсөн юм.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment