Wednesday, September 3, 2014

Тарваганы мах оруулахыг завджээ

Тарваганы мах оруулахыг завджээ

Өнөөдөр 11 цаг 28 минут

Өнгөрсөн сарын сүүлчээр Завхан аймгийн тендерийн автобусаар зорчин Улаанбаатар хот руу ирж байсан иргэнээс арваад хөлдөөсөн тарвага илэрчээ. Тарваганы мах авч яваа иргэн "Минийх биш, хүний дайсан хайрцагтай зүйлсийг мэдэлгүй авсан" гэж мэдүүлсэн байна.

Ийнхүү орон нутгаас тарваганы мах оруулахыг завдсан тохиолдол хоёр удаа гарчээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн газартай хамтран нийслэл рүү орж ирэх замд байнга пост ажиллуулж, орон нутгаас орж ирж байгаа нийтийн тээврийн хэрэгслийг нэгбүрчлэн шалгаж эхэлжээ. Баруун аймгаас ирж байгаа машинуудыг Архангай аймгаас эхлээд байнга зогсоож, хүмүүсийн ачаа барааг нэгжин шалгаж байна гэнэ.

Шалгалт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment