Wednesday, September 3, 2014

“Улаанбаатар” Олон улсын хоёрдугаар кино наадам болно

"Улаанбаатар" Олон улсын хоёрдугаар кино наадам болно

Өнөөдөр 14 цаг 10 минут

2014 оны 10-р сарын 08-12-нд Улаанбаатар хотноо "Улаанбаатар" Олон улсын хоёрдугаар кино наадам зохион байгуулагдах гэж байна. ССАЖЯ, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 10 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцох аж. Наадмын нээлт 2014 оны 10-р сарын 08-ны 19:30 цагаас "Тэнгис" кинотеатрт зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр наадамд уригдан ирсэн олон улсын найруулагч, продюссер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчдад бүтээлээ танилцуулах боломжтой гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment