Ерөнхий сайд Ш.Түвдэндоржийг хардав
3 минутын өмнө
Төрийн өмчийн хороог Ерөнхий сайд эрхлэх асуудлын харьяандаа эргүүлэн авах гэж байгаа бололтой. Ингэх хэд хэдэн бодит шалтгаан ч байгаа юм. Нэгд, Төрийн өмчийн хороог Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад өгсөн нь дээр өгүүлсэнчлэн Х.Баттулгад барьсан "бэлэг" байсан. Тэгвэл түүний оронд томилогдсон Ш.Түвдэндоржийг Х.Баттулгатай адил аргадах, царайчлах, "авлигадах" ямар ч шалтгаан Ерөнхий сайдад үгүй. Хоёрт, аль хэдийнэ харьяандаа "буцааж авсан" агентлагаа Ерөнхий сайд албажуулж байна л гэж ойлгож болно. Юу гэхээр, Х.Баттулга сайд байхдаа Төрийн өмчийн хорооны даргаар томилуулсан Ц.Нанзаддоржийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ажлаас нь чөлөөлөөд жил тойрч байна. Түүнийг чөлөөлснөөс эхлээд энэ албыг түр орлон гүйцэтгэж байсан, удалгүй жинхэлсэн одоогийн дарга Д.Цогтбаатар нь Ерөнхий сайдын ойрын хүн. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлдэг "Алтан гадас" фракцийн гишүүн.Гуравт, улс төрийн хүрээнд төдийгүй нийгэмд ч төрсөн нэг ойлголт бий. Тэр бол одоогоор ТӨХ-г эрхлэх асуудлынхаа хүрээнд мэдэж байгаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржтой холбоотой. Учир нь, түүнийг анх сайдаар томилогдох үед л энэ хар явж эхэлсэн юм. Тэр нь Ш.Түвдэндорж сайдын төрсөн ах Ш.Төмөрбаатартай холбоотой. Энэ талаар гишүүн Ц.Нямдорж нэгэнтээ УИХ-ын чулганы танхимд "Ш.Түвдэндоржийн ах гээд Ш.Төмөрбаатар гэдэг хүн Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга байгаа. Одоо ТӨХ-ны дээр Ш.Түвдэндоржийг тавиад Монголын бүх төрийн өмчийг нэг гэр бүлд ингээд өгч болж байгаа юм уу" хэмээж байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment