Wednesday, September 3, 2014

Фернандо Торрес Моуриньюд амжилт хүсэв

Фернандо Торрес Моуриньюд амжилт хүсэв

1 цаг 55 минутын өмнө


Италийн хөлбөмбөгийн "Милан" багийн шинэхэн довтлогч Фернандо Торрес шинэ багт ирсэн сэтгэгдлээсээ хуваалцжээ. "Намайг "Милан" руу явж байгааг мэдээд Моуринью амжилт хүссэн. Би ч гэсэн Жозед хамгийн сайн сайхныг хүссэн юм. Би ноён Берлусконитой уулзсан. Бид их олон зүйлийн талаар ярилцсан. Надтай уулзсандаа тэр их баяртай байсан. Эрүүл мэндийн үзлэгийн дүн сайн гарсан. Миний биеийн байдал гайхалтай сайн байгаа бөгөөд хурдхан шиг талбай дээр гарахыг хүсч байна" хэмээн испани залуу өгүүлэв.

"Милан" баг Фернандо Торресыг хоёр жилийн хугацаанд түрээслэж авах гэрээг "Чэлси"-тэй байгуулсан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment