Майли Сайрус жүжигчин Дуглас Буттай дотносов
1 цаг 45 минутын өмнө

Холливудад бас нэг шинэ хос бий болсон бололтой. Барууны хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол элдэв шуугиан тарьдгаараа зартай нэрт дуучин Майли Сайрус Их Британийн жүжигчин Дуглас Буттай үерхэж байгаа аж. Бут "Ромео, Жульетта хоёр", "Ной" зэрэг кинонуудад тоглосон нэгэн.
Сүүлийн үед тэд хамт явах нь олширсон гэнэ. Саяхан л гэхэд Лос-Анжелес хотын нэгэн зоогийн газар романтик байдалд оройн зоог барьжээ. Тэнд тэд ханатлаа идчихээд аз жаргал бялхуулан гарч явсан байна. Сайрус, Бут нар нэг нэгэндээ сээтэн хаяж, инээж хөхөрч байсан гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment