Wednesday, September 3, 2014

Мария Шрайвер өөрөө ариухан амьтан биш

Мария Шрайвер өөрөө ариухан амьтан биш

1 цаг 33 минутын өмнө


Жүжигчин, улс төрч Арнольд Шварценеггерын хөөрхийлөлтэй эхнэр асан Мария Шрайвер араараа тавиулаад ихэд шаналсан нэгэн билээ. Тэгвэл тэр өөрөө бас зүгээргүй нэгэн байсан бололтой. Саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Марияг улс төр судлаач Мэттью Даудтай харилцаатай болсон гэж мэдээлэх болсон. Тэгвэл одоо тэд бүсгүй нь эр нөхөртэй байсан үеэс л нууцаар уулздаг байсан гэх мэдээлэл гарах болов. Шварценеггер гэрийнхээ үйлчлэгч эмэгтэйтэй нэг хөнжилд орж байх хооронд түүний эхнэр цагийг зүгээр өнгөрөөгөөгүй бололтой.

"Мария өөрийгөө мэхлэгдсэн эмэгтэй хэмээн харуулж байгаа. Тэгвэл энэ нь тийм биш. Мэтт тэр хоёр саяхнаас үерхэж байгаа гэх мэдээлэл үнэнээс хол зөрүү зүйл" хэмээн Марияд ойрхон эх сурвалж ярьжээ. Дауд, Шрайвер нар аль 2006 онд танилцжээ. Тэгэхэд Мэттью Арнольдыг Калифорнийн амбан захирагчийн сонгуульд дэвшүүлэн ажиллаж байсан багийн нэг гишүүн байжээ. Эр нөхөр нь албан ажлаар явах үеэр Дауд тэдний гэрээр үзэгдэж, эхнэртэй нь хамт зоог барин зугаалдаг байсан гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment