Wednesday, September 17, 2014

Хорт хавдар үүсгэдэг хүнсний нэмэлтүүд ашиглаж байна

Хорт хавдар үүсгэдэг хүнсний нэмэлтүүд ашиглаж байна

37 минутын өмнө

Энэ сарын 02-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн тандалт судалгаагаар манай улсад худалдаалж буй 97 нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 80 хувь нь хүнсний эрүүл ахуйн стандарт хангахгүй, хорт хавдар болон элэгний өвчлөл үүсгэдэг болох нь тогтоогджээ.

Уг тандалт судалгаанд 54 үйлдвэрийн 300 орчим нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулсан байна. Тэдгээр бүтээгдэхүүний найрлагад ордог 27 төрлийн будагч бодис, долоон төрлийн нөөшлөгч, 30 төрлийн өтгөрүүлэгч, таван төрлийн хүчиллэг тохируулагч, найман төрлийн өнгө тогтворжуулагч гэх мэт хүнсний нэмэлтүүд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг илрүүлсэн гэнэ.

Гэхдээ НМХГ-ынхан тухайн байгууллагуудын бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг бодолцон энэ удаад компаниудын нэрийг зарлахаас татгалзжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

1 comments:

  1. yamar nemelt buteegdehuun gedgiig zarlah heregtei ugui bol urgeljluulen awsaar bai gsn ug bish uu heregleenees hasahgui l ym bol hurungu zartsuulan tandalt sudalgaa ntr hiih yamar shaardlaga bgaan

    ReplyDelete