"Буруугүй буруутан" уянгын жүжиг 24-нд нээлтээ хийнэ
44 минутын өмнө
Улсын драмын эрдмийн театрын хамт олон намар цагт хөдөө орон нутгийн үзэгчдэдээ хүрч үйлчилдэг. Энэ удаа "Театрын өдрүүд" аялан тоглолтоо Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хийж, уран бүтээлээ толилуулаад ирсэн билээ.

Харин уран бүтээлчид театрын шинэ уран бүтээл, намар цагийн нээлтийн тоглолтдоо орж, энэ өдрүүдэд завгүй ажиллаж байна. Мөн "Бэсрэг жүжиг" төслийн үргэлжлэл болох "Буруугүй буруутан" хайрын уянгын жүжгийг энэ сарын 24-нд тайзнаа тавихаар ажилдаа орлоо. Түүнчлэн энэ сард өмнө нь тайзнаа тавьж байсан бүтээлүүдийг үзэгчдийн хүсэлтээр тоглохоос гадна шинэ уран бүтээлүүдийг толилуулах юм.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment